Friday, December 2, 2011

Source Code - DVDRip 2011

English | 1h 33min | DVDRip | avi | 720x400 | 1.36gb
Найруулагч: Duncan Jones
Продюсер: Jordan Wynn, Philippe Rousselet, Mark Gordon
Зохиолыг бичсэн: Ben Ripley
Дүрүүдэд: Jake Gyllenhaal, Michelle Monaghan, Vera Farmiga
Хөгжмийн зохиолч: Chris P. Bacon
Зураглаач: Don Burgess
Албан ёсны нээлт: 2011 оны 4 сарын 1
Жанр: Адал явдалт | Шинжлэх ухаан | Онц сонирхолтой
Төсөв: $ 32 сая
Нийт ашиг: $ 123,278,618
IMDb: 7.6 | 10


Summint Entertainment - ийн бүтээл болох " Эх Код " киног DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Үнэхээр гарсан даруйдаа л үзэгчдийг байлдан дагуулж чадсан уг киноны хувьд бол шилдгийн шилдэг бүтээл билээ. Зохиол нь маш сайн болсон бөгөөд найруулагч Данкан Жонес найруулж үзэгчдийн хүртээл болгожээ. Ямартай ч үзээгүй нэгэн нь татаж аваад үзээрэй.
 
Кинонд: Цэргийн ахмад Колтер Стивинс унтаад сэрэхдээ өөр хүний биед орсон байх ба тэрбээр өөрийгөө Чикагод олон нийтийн галт тэргийг бөмбөгчдийг илрүүлэх даалгаврын нэг хэсэг болохыг олж мэднэ. Чикаго хотын төв хэсэгт сая сая хүмүүсийг алахаар заналхийлж буй нууцлаг аюулт этгээдийг олж устгах том даалгавар шинээр төрсөн Колтерт маань оногдох бөгөөд түүний амьдралын сүүлчийн 8 минутын санах ойг " Эх Код " гэсэн программаар шилжүүлж чадах юм.  



Sunday, November 27, 2011

Saw 4 - DVDRip 2007

English | 1h 35min | DVDRip | avi | 616x336 | 700mb




Найруулагч: Darren Lynn Bousman
Продюсер: Mark Burg, Oren Koules, Gregg Hoffman
Зохиолыг бичсэн: Patrick Melton, Marcus Dunstan, Thomas Fenton
Дүрүүдэд: Tobin Bell, Costas Mandylor, Lyriq Bent, Scott Patterson
Хөгжмийн зохиолч: Charlie Clouser
Зураглаач: David Armstrong
Албан ёсны нээлт: 2007 оны 10 сарын 26
Жанр: Аймшиг | Гэмт хэрэг | Учир битүүлэг | Онц сонирхолтой
Төсөв: $ 10 сая
Нийт ашиг: $ 139,352,633
IMDb: 5.9 | 10
  
Lionsgate болон Twisted Pictures -  ийн хамтын бүтээл болох " Хөрөө " цувралын дөрөвдүгээр ангийг DVDRip  бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Ойрын хугацаандаа багтаагаад " Хөрөө " цувралын долоон ангийг оруулчихаад дараагийн цуврал киноны хэсэгтээ хурдан орье гэж бодож байна. Энэхүү 4-р анги нь нилээн хэдэн кино наадмаас шилдэг аймшгийн киногоор шалгарч байсан юм байна лээ. Ингээд та бүхэн үндэсний шэйрээс татаж авч үзнэ үү. 
 
Кинонд: Жонны задлан шинжилгээний үеэр түүний ходоодноос тосоор бүрсэн нэгэн хуурцаг гарч ирнэ. Ингээд эмч тэрхүү хуурцгыг мөрдөгч Хоффменд өгнө. Хуурцгыг сонсож үзвэл тоглоомыг цааш үргэлжлүүлэх хүн бол мөрдөгч  Хоффмен өөрөө болов. Тэрээр тоглоомыг хэрхэн сонирхолтой үргэлжлүүлэх бол? 

A Beautiful Mind - BRRip 2001

English | 2h 15min | BRRip | mkv | 840x448 | 550mb
Найруулагч: Ron Howard
Продюсер: Ron Howard, Brian Grazer
Зохиолыг бичсэн: Akiva Goldsman, Sylvia Nasar
Дүрүүдэд: Russell Crowe, Ed Harris, Jennifer Connely, Paul Bettany
Хөгжмийн зохиолч: James Horner
Зураглаач: Roger Deakins
Албан ёсны нээлт: 2001 оны 12 сарын 21
Жанр: Намтар | Драм
Төсөв: $ 60 сая
Нийт ашиг: $ 313,542,341 
IMDb: 8.0 | 10

Universal Studio, DreamWorks болон Imagine Entertainment - ийн хамтын бүтээл болох дэлхийн шилдэг кинонуудын тоонд зүй ёсоор багтах " Төгс оюун ухаан " хэмээх гайхалтай бүтээлийг BRRip бичлэгтэйгээр чанарын өндөр түвшинд хүргэж байгаадаа таатай байна. Уг кино нь Оскарын 4 шагналтай бөгөөд бусад кино наадмуудаас 27 шагнал хүртсэн юм. Киноны гол дүрд  Холливудын алдарт жүжигчин Рассел Кроув тогложээ. Үзээгүй хүн ховор байхаа. Ингээд кино сонирхогч та бүхэн хүлээн авч үзнэ үү. 

Кинонд: Принстоны  их сургуульд Америкийн өнцөг булан бүрээс математикийн сод авьяастнууд ирж суралцах болно. " Жаахан хэвийн бус, гэхдээ суут " гэсэн тодотголтой Жон Нэшийг хэлний ангийн Чарльзтай хамт нэг өрөөнд оруулна. Тэрээр төгсөөд багшлахын зэрэгцээ цэргийн нууц лабораторид ажилладаг. Зөвлөлтын тагнуулынхан Америкийн хэвлэлд гарсан матеириалууд дээр нууц шифр хийж цааш дамжуулдаг аж. Түүнийг нь тайлж, Нэш олон ч ажиллагааг нь илчлэнэ. Ингээд түүнийг Зөвлөлтийн тагнуулчид барина. Үргэлжлэлийг киноноосоо....

Saw 3 - DVDRip 2006

English | 1h 53min | DVDRip | avi | 528x288 | 700mb
Найруулагч: Darren Lynn Bousman
Продюсер: Mark Burg, Gregg Hoffman, Oren Koules
Зохиолыг бичсэн: Leigh Whannell, James Wan
Дүрүүдэд: Tobin Bell, Shawnee Smith, Dina Meyer, Bahar Soomeh
Хөгжмийн зохиолч: Charlie Clouser
Зураглаач: David A. Armstrong
Албан ёсны нээлт: 2006 оны 10 сарын27
Жанр: Аймшиг | Гэмт хэрэг | Учир битүүлэг
Төсөв: $10 сая
Нийт ашиг: $164.8 сая

Lionsgate болон Twisted Pictures - ийн хамтын бүтээл болох " Хөрөө " цуврал аймшгийн киноны гуравдугаар ангийг DVDRip бичлэгтэйгээр хүргэж байгаадаа таатай байна. " Хөрөө " цувралын хувьд гэвэл дараагийн анги болгон дээрээ л ямар нэгэн учир битүүлэг зүйлсийн тайлал бий болж, үзэгчдийг улам ихээр байлдан дагуулж чаддаг билээ. За тэгээд өөр илүү дутуу үгээр яахав. Удахгүй 4 ангийг нь хүргэх болноо. 

Кинонд: Кино эхлэхдээ 2-р ангийн төгсгөлд гардаг цагдаа залуу өөрийнхөө хөлийг төмрийн хөрөөгөөр тайрч байгаа хэсэг гарна. Цуврал аллага үргэлжилсээр л..... Жонны бие нь муудаж нэгэн эмч бүсгүйг золиослон авч, хагалгаа хийлгэдэг. Эмч бүсгүйн нөхөр нь цуврал аллагын гол хүн болж өөрөө үхэх үү? эсвэл бусдыг аврах уу? гэсэн асуудалтай тулгарна. Үргэлжлэлийг киноноосоо....

Saturday, November 26, 2011

Бүх цаг үеийн түүхэнд хамгийн их ашиг орлого олсон 20 кино


Та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргье. Ингээд та бүхэндээ мэдээ мэдээлэл булангийнхаа анхны мэдээллээр бүх цаг үеийн түүхэнд хамгийн их ашиг орлого олсон шилдэг 20 киног танилцуулах гэж байгаадаа таатай байна. Холливудын нэрт найруулагч Жамес Камероны бүтээл болох " Avatar " , " Titanic " кинонууд нь эхний нэг хоёрдугаар байрт явж байгаа нь үнэхээр гайхалтай, түүхэнд дахин давтагдашгүй зүйл билээ. Мөн үзэгчдийн хамгийн ихээр эрэлттэй үздэг кинонууд болох " Карибын тэнгисийн дээрэмчид " , " Харри Поттер " , " Бөгжний эзэн " гэх зэрэг цуврал кинонуудын ихэнх ангиуд нь багтсан байгаа. Хүүхэлдэйн киноноос гэвэл " Шрек " , " Тоглоомын түүх " , " Араатны хаан арслан " гэсэн 3 бүтээл орсон юм. Дэлгэрэнгүй орж кинонуудтай танилцан уу.......

Friday, November 25, 2011

New Video Clip: Justin Bieber and Boyz II Men - Fa La La

English | 3 min 29 sek | mp4 | 1920x1080 | 145mb
Colin Tilley видео энтертайнментийн бүтээл болох дуучин Justin Bieber - ийн Boyz II Men хамтлагтай хамтран дуулсан " Fa La La " дууны клипийг чанарын өндөр түвшинд татахаар хүргэж байгаадаа таатай байна. Нилээд урт хугацааны турш блогдоо шинэ нийтлэл, мэдээ, кино нэмсэнгүй. Өнөөдрөөс эхлээд шинэ шинэ мэдээ мэдээлэл, видео клип, цомог, дуу, кино гээд олон олон зүйлийг хүргэх болно. Манай блогтой үргэлж хамт байгаарай. Ямартай ч удахгүй Justin Bieber - ийн зул сарын баярын хэлбэртэй гаргасан " Under The Mistletoe " цомгийг хүргэх болно. Ингээд энэхүү цомогт нь багтсан  " Fa La La " дууных нь клип гараад 3 хоног л болж байхад YouTube сайтан дээр нийтдээ 4,168,221 сая хэрэглэгч сонсоод байгаа билээ. Канадын залуу дуучин Justin Bieber маань олон олон шинэ дуу, цомог, видео клипийг тасралтгүй хүргэн гэдэгт итгэлтэй байна.

Saturday, September 3, 2011

Pirates of the Caribbean: On Stranger Tides - DVDRip 2011

English | 2h 16min | DVDRip | avi | 640x272 | 1.2gb
Найруулагч: Rob Marshall
Продюсер: Jerry Bruckheimer
Зохиолыг бичсэн: Terry Rossio, Ted Elliott
Дүрүүдэд: Johnny Depp, Penelope Cruz, Kevin McNally
Хөгжмийн зохиолч: Hans Zimmer
Зураглаач: Dariusz Wolski
Албан ёсны нээлт: 2011 оны 5 сарын 20
Жанр: Адал явдалт
Төсөв: $150-250сая
Нийт ашиг: $1,039,041,782
IMDb: 6.8 | 10
  
Walt Disney Pictures болон Jerry Bruckheimer Films нарын хамтын бүтээл болох " Pirates of the Caribbean: On Stranger Tides " киног DVDRip бичлэгтэйгээр хүргэж байгаадаа таатай байна. " Карибын тэнгисийн дээрэмчид " кино нь 2003 оноос эхлэн цуврал анги болон үзэгчдийн гар дээр очсон бөгөөд энэхүү 2011 онд нээлтээ хийсэн 4-р анги нь өмнөх ангиудаасаа хавьгүй илүү сайн болсон юм шиг санагдсан. Алдарт Холливудын од Жонни Дэпп маань ахмад Жэк Спаровийн дүрийг мөн л адио гайхалтай бүтээж чадсан билээ. Та бүхэндээ энэхүү киноны бусад ангийг тэгж байгаад цуврал кино хэсгээрээ хүргэх болно. Ингээд үзээгүй нэгэн нь татаж аваад үзээрэй.

12 Angry Men - DVDRip 1957

English | 1h 36min | DVDRip | avi | 560x336 | 697mb
Найруулагч: Sidney Lumet
Продюсер: Henry Fonda, Reginald Rose
Зохиолыг бичсэн: Reginald Rose
Дүрүүдэд: Henry Fonda, Lee J.Cobb, E.G.Marshall
Хөгжмийн зохиолч: Kenyon Hopkins
Зураглаач: Boris Kaufman
Албан ёсны нээлт: 1957 оны 4 сарын 13
Жанр: Драм
Төсөв: $350,000
IMDb: 8.0 | 10

United Artists - ийн бүтээл болох " 12 Angry Men " хэмээх нэгэн хуучны бөгөөд дэлхийн шилдэг киног DVDRip бичлэгтэйгээр та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна. Энэхүү кино нь кино шүүмжлэгчдээс гаргасан дэлхийн шилдэг 250 киноны 6-р байранд явж байгаа бөгөөд Оскарын наадмаас 3 шагнал хүртсэн дэлхийн шилдэг кино билээ. Энэхүү киног үзээгүй хүмүүс нь татаж аваад үзэж сонирхоорой. Таньд лавтай таалагдана. Би та бүхэндээ орчин үеийн болон дээр үеийн шилдэг шилдэг киног хүргэдэг билээ. Манай блогтой үргэлж хамт байгаарай. Ингээд хүн амины хэргийн талаар өгүүлэх драмын киног тухлан сууж үзнэ үү.


Day and Night - Short Animation 2010

English | 5min 37sek | HDRip | avi | 720x400 | 150mb
Найруулагч: Teddy Newton
Продюсер: Kevin Reher
Зохиолыг бичсэн: Teddy Newton
Хөгжмийн зохиолч: Michael Giacchino
Албан ёсны нээлт: 2010 оны 6 сарын 18
Жанр: Богино анимэшн | Адал явдалт
IMDb: 8.2 | 10


Walt Disney Pictures болон Pixar Animation Studio - ийн хамтын бүтээл болох " Day and Night " хэмээх нэгэн сонирхолтой богино хэмжээний анимэшнийг дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Саяхан болж өнгөрсөн Оскарын наадамд шилдэг богино хэмжээний анимэшн төрөлд нэр дэвшсэн билээ. Ингээд 2010 оны шилдэг анимэшний нэг болох " Day and Night " - ийг татаж аваад үзнэ үү. Танд 100% таалагдана.


Saw 2 - DVDRip 2005

English | 1h 32min | DVDRip | avi | 640x352 | 700mb
Найруулагч: Darren Lynn Bousman
Продюсер: Gregg Hoffman, Mark Burg, Oren Koules
Зохиолыг бичсэн: Darren Lynn Bousman, Leigh Whannell
Дүрүүдэд: Donnie Wahlberg, Franky G, Tobin Bell, Glenn Plummer
Хөгжмийн зохиолч: Charlie Clouser
Зураглаач: David A. Armstrong
Албан ёсны нээлт: 2005 оны 10 сарын 28
Жанр: Аймшиг | Онц сонирхолтой | Гэмт хэрэг | Учир битүүлэг
Төсөв: $4 сая
Нийт ашиг: $147.7 сая
IMDb: 6.0 | 10

Lionsgate болон Twisted Pictures - ийн хамтын бүтээл болх " Хөрөө " цувралын хоёрдугаар ангийг та бүхэндээ DVDRip бичлэгтэйгээр хүргэж байгаадаа таатай байна. Амласан ёсоороо цуврал киноны хоёрдугаар хэсгээрээ " Хөрөө " цувралыг хүргэж байгаа билээ. Дараагийн цуврал кино хэсгээрээ " The Lord Of The Rings " цувралыг хүргэхээр бэлдээд байна. Ямар ч байсан " Хөрөө " цувралыг маань алгасахгүй үзвэл гоё шүү. Анги болгон дээр ямар нэгэн учир битүүлэг зүйлсийн ээдрээ нь тайлагдах болно. Дараагийн удаад 3-р анги.

Кинонд: Майкл Маркс бол цагдаагийн мэдээлэгч. Тэрээр гэнэт сэрэхэд түүний хүзүүг урт хадаастай, хоёр талтай төмөр багаар түгжсэн байлаа. Түүний урд буй жижиг зурагтаар нэгэн бичлэг гарна. Төмөр багийг хэрхэн тайлах, түлхүүр нь хаана байгаа талаар хэлэх болно. Хугацаа явж эхлэхэд Маркс хажууд буй хайрцгийг онгойлогож хутга аван өөрийн баруун нүдээ ухах ёстой. Учир нь түүний баруун нүдэн дотор нь багийг тайлах түлхүүр байгаа юм. Ингээд цаг явж эхэллээ. Хугацаа 60 секунд. Заасан хугацаанд түлхүүрийг авч чадахгүй бол тэр үхнэ. Үргэлжлэлийг киноноос....