Thursday, May 5, 2011

Windstruck - DVDRip 2004

Korean | 2h 3min | DVDRip | avi | 704x288 | 700mb
Найруулагч: Kwak Jae Yong
Продюсер: Jeong Hun Tak
Дүрүүдэд: Jun Ji Hyun, Jang Hyuk
Хөгжмийн зохиолч: Choi Seung Hyun
Зураглаач: Jeong Han Cheol
Албан ёсны нээлт: 2004 оны 6 сарын 3
Жанр: Солонгос кино | Инээдэм | Гэмт хэрэг | Драм
IMDb: 7.1 | 10


CJ Entertainment - ийн бүтээл болох " Windstruck " хэмээх киног нэгэн хэрэглэгчийнхээ хүсэлтээр DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Жаахан удаж байгаад нийтлэсэнд минь уучлаарай. Уул нь BRRip бичлэгтэйг татсан боловч алдаа заагаад болохгүй байсан тул дахиж DVDRip бичлэгтэйг нь татсан юм. Ямар ч байсан энэхүү киног зарим нэгэн хүн нь үзсэн байгаа байх. Их гоё солонгос кино шүү. Удахгүй та бүхэндээ олон ангит гэсэн шинэ ангилал нэмж, ангилалдаа солонгос болон гадаад олон ангит кинонуудыг нийтлэх болно. Манай блогтой үргэлж хамт байгаарай. 

Кинонд: Найз охин нь цагдаа мэргэжилтэй. Нэгэн өдөр хосууд аялалд явж байгаад машинтайгаа осолдож гол уруу орно. Харин аз болж тэр хоёр амьд үлдэнэ. Найз охин нь ажлаа хийн мафийн үйл ажиллагааг мөрдөж байх үед нь найз залуу нь ирэх боловч, тэрээр өөрөө буудуулж амиа алддаг. 

Big Buck Bunny - Short Animation 2008

English | 10min | HD | mp4 | 1920x1080 | 259mb
Найруулагч: Sacha Goedegebure
Продюсер: Ton Roosendaal
Зохиолыг бичсэн: Sacha Goedegebure
Хөгжмийн зохиолч: Jan Morgenstren
Албан ёсны нээлт: 2008 оны 4 сарын 10
Жанр: Богино анимэшн | Инээдэм 
IDMb: 6.9 | 10

The Peach Open Movie Project - ийн бүтээл болох " Big Buck Bunny " хэмээх нэгэн сонирхолтой богино хэмжээний анимэшнийг та бүхэндээ дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Та бүхэн энэхүү анимэшнийг үзэж байсан болов уу. Харин үзээгүй нэгэн нь татаж аваад үзээрэй.

TRON: Legacy - BRRip 2010

English | 2h 5min | BRRip | mkv | 1280x720 | 848mb
Найруулагч: Joseph Kosinski
Продюсер: Jeffrey Silver, Sean Bailey, Steven Lisberger
Зохиолыг бичсэн: Adam Horowitz, Edward Kitsis, Lee Sternthal
Дүрүүдэд: Jeff Bridges, Garrett Hedlund, Bruce Boxleitner
Хөгжмийн зохиолч: Daft Punk
Зураглаач: Claudio Miranda
Албан ёсны нээлт: 2010 оны 12 сарын 17
Жанр: Адал явдалт | Шинжлэх ухаан | Уран зөгнөлт
Төсөв: $170 сая
Нийт ашиг: $400,062,763
IMDb: 7.1 | 10


Walt Disney Pictures болон LivePlanet, Sean Bailey Production нарын хамтын бүтээл болох " TRON: Legacy " хэмээх 2010 онд гарсан цоо шинэ ертөнцийг бий болгон бүтээж чадсан киног дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Уг киног 1982 онд гарч байсан TRON хэмээх киноноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд найруулагчаар нь залуу уран бүтээлч Жосеф Косенски ажилласан юм. Үнэхээр гоё кино шүү. 

Кинонд: Сэм Флайныг бага байхад нь түүний виртаул ертөнцийн дизайнер аав нь үл мэдэх шалтгаанаар алга болно. 20 жилийн дараа тэрээр аавынхаа мөрөөр дагаж явж байгаад хачирхалтай газар ирж, санамсаргүй байдлаар виртаул ертөнцөд орж ирнэ. Тэнд гладиаторуудын тулаан болох ба тэрээр тэнд аавыгаа олдог. Тэнд аав нь 20 жилийг тэмцэлдээн дунд өнгөрөөх болно. Үргэлжлэлийг киноноосоо....

The Social Network - BRRip 2010

English | 2hour | BRRip | mkv | 1280x536 | 702mb
Найруулагч: David Fincher
Продюсер: Scott Rudin, Dana Brunetti, Michael De Luca
Зохиолыг бичсэн: Ben Mezrich, Aaron Sorkin
Дүрүүдэд: Jesse Eisenberg, Andrew Garfield, Justin Timberlake
Хөгжмийн зохиолч: Trent Reznor, Atticus Ross
Зураглаач: Jeff Cronenweth
Албан ёсны нээлт: 2010 оны 10 сарын 1
Жанр: Намтар | Драм
Төсөв: $40 сая
Нийт ашиг: $224,583,810
IMDb: 8.1 | 10

Columbia Pictures болон Relativity Media, Trigger Street Production нарын хамтын бүтээл " The Social Network " хэмээх гайхалтай нэгэн киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Олон нийтийн харилцааны хэрэглүүр Facebook сайт үүсгэн байгуулагдсан тухай өгүүлэх энэхүү кино нь Оскарын 3 шагнал хүртсэн билээ. Мөн бусад кино наадмаас нийтдээ 81 ялалт байгуулсан юм. За тэгээд үзэж амжаагүй хүн байвал татаж аваад үзээрэй.

Кинонд: Харвардын их сургуулийн төгсөх курсын оюутан, компьютер программын өндөр чадвартай Марк Заккерберг гэгч залуу өөрийн шинэ санаан дээрээ шаргуу ажиллаж эхлэнэ. Сургуулийнхаа дотуур байранд блогшиж, программ бичиж байсан түүний энэхүү эхлэл тун удалгүй бүх дэлхийг хамарсан нийтийн сүлжээ болох төдийгүй харилцаа холбооны түүхэн дэх шинэ хувьсал болдог. Ердөө зургаахан жилийн дотор 500 сая найз нөхдийн сүлжээг байгуулж чадсан Марк Заккерберг түүхэн дэх хамгийн залуухан тэрбумтан болно. 

Wednesday, May 4, 2011

Snow White and the Seven Dwarfs - BRRip 1937

English | 1h 23min | BRRip | mp4 | 960x720 | 499mb
Найруулагч: William Cottrell, Larry Morey, David Hand, Perce Pearce
Продюсер: Walt Disney
Зохилыг бичсэн: Brothers Grimm, Richard Creedon, Ted Sears
Дуу оруулсан: Adriana Caselotti, Lucille La Verne, Roy Atwell
Хөгжмийн зохиолч: Paul Smith, Frank Churchill, Leigh Harline
Албан ёсны нээлт: 1937  оны12 сарын 21
Жанр: Хүүхэлдэйн кино | Гэр бүлийн | Уран зөгнөлт
Төсөв: $1,488,423 
Нийт ашиг: $184,925,486
IMDb: 7.8 | 10

Walt Disney Production болон RKO Radio Pictures нарын хамтын бүтээл болох "  Snow White and the Seven Dwarfs " буюу " Цасан цагаан ба долоон одой " хэмээх 1937 онд гарч байсан хүүхэлдэйн киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Уг хүүхэлдэйн киног ах дүү Гриммийн " Цасан цагаан " үлгэрээс сэдэвлэн бүтээсэн юм. Одоогоос 70 хэдэн жилийн өмнө анх үзэгчдийн хүртээл болж байсан энэхүү хүүхэлдэйн киног үзээгүй хүн гэж бараг байхгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ ах эгч нар нь хөөрхөн дүүдээ татаж өгөөд үзүүлээрэй. Тайлбар бичих нь илүүц болов уу...

Inception - DVDRip 2010

English | 148min | DVDRip | avi | 624x256 | 1.3gb
Найруулагч: Christopher Nolan
Продюсер: Christopher Nolan, Emma Thomas, Kanjiro Sakura, Yoshikuni Taki
Зохиолыг бичсэн: Christopher Nolan
Дүрүүдэд: Leonardo DiCaprio, Ken Watanabe, Joseph Gordon-Levitt
Хөгжмийн зохиолч: Hans Zimmer
Зураглаач: Wally Pfister
Албан ёсны нээлт: 2010 оны 7 сарын 16
Жанр: Онц сонирхолтой | Учир битүүлэг | Адал явдалт | Шинжлэх ухаан
Төсөв: $160 сая
Нийт ашиг: $825,532,764
IMDb: 8.9 | 10

Warner Bros. Pictures болон Legendary Pictures, Syncopy Films нарын хамтын бүтээл болох 2010 оны шилдэг бүтээл " Inception " киног DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Оскарын 4 шагналт, бусад кино наадмуудаас нийтдээ 45 ялалт байгуулсан уг кино нь кино шүүмжлэгчдээс авсан үнэлгээгээрээ 250 шилдэг киноны 9-р байранд жагсаж байгаа билээ. Холливудын алдарт жүжигчин Леонардо Дикаприо тоглосноороо киног илүү чимж өгсөн бөгөөд мөн " Сүүлчийн Самурай " киноны гол дүрийн жүжигчин Кен Ватанабэ тоглосон юм. 

Кинонд: Дом Кобб бол маш сайн чадварлаг хулгайч. Дэлхий ертөнтөд технологи ноёрхсон эрин зуунд амьдарч байгаа Коббд өөрийнх нь хосгүй чадвар энэхүү аюул осолтой шинэ ертөнц маш чухал үүрэг гүйцэтгэх боломжийг авчрана. Хүн төрөлхтний оюун санаанд зүүд мөрөөдлөөр нь дамжин нэвтрэх оролдлогыг таслан зогсоож, хүний ертөнцийг аврах чадвар түүнд байгаа болов уу? Асуултын хариуг киногоо татаж аваад үзээрэй.