Sunday, November 27, 2011

Saw 4 - DVDRip 2007

English | 1h 35min | DVDRip | avi | 616x336 | 700mb




Найруулагч: Darren Lynn Bousman
Продюсер: Mark Burg, Oren Koules, Gregg Hoffman
Зохиолыг бичсэн: Patrick Melton, Marcus Dunstan, Thomas Fenton
Дүрүүдэд: Tobin Bell, Costas Mandylor, Lyriq Bent, Scott Patterson
Хөгжмийн зохиолч: Charlie Clouser
Зураглаач: David Armstrong
Албан ёсны нээлт: 2007 оны 10 сарын 26
Жанр: Аймшиг | Гэмт хэрэг | Учир битүүлэг | Онц сонирхолтой
Төсөв: $ 10 сая
Нийт ашиг: $ 139,352,633
IMDb: 5.9 | 10
  
Lionsgate болон Twisted Pictures -  ийн хамтын бүтээл болох " Хөрөө " цувралын дөрөвдүгээр ангийг DVDRip  бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Ойрын хугацаандаа багтаагаад " Хөрөө " цувралын долоон ангийг оруулчихаад дараагийн цуврал киноны хэсэгтээ хурдан орье гэж бодож байна. Энэхүү 4-р анги нь нилээн хэдэн кино наадмаас шилдэг аймшгийн киногоор шалгарч байсан юм байна лээ. Ингээд та бүхэн үндэсний шэйрээс татаж авч үзнэ үү. 
 
Кинонд: Жонны задлан шинжилгээний үеэр түүний ходоодноос тосоор бүрсэн нэгэн хуурцаг гарч ирнэ. Ингээд эмч тэрхүү хуурцгыг мөрдөгч Хоффменд өгнө. Хуурцгыг сонсож үзвэл тоглоомыг цааш үргэлжлүүлэх хүн бол мөрдөгч  Хоффмен өөрөө болов. Тэрээр тоглоомыг хэрхэн сонирхолтой үргэлжлүүлэх бол? 

A Beautiful Mind - BRRip 2001

English | 2h 15min | BRRip | mkv | 840x448 | 550mb
Найруулагч: Ron Howard
Продюсер: Ron Howard, Brian Grazer
Зохиолыг бичсэн: Akiva Goldsman, Sylvia Nasar
Дүрүүдэд: Russell Crowe, Ed Harris, Jennifer Connely, Paul Bettany
Хөгжмийн зохиолч: James Horner
Зураглаач: Roger Deakins
Албан ёсны нээлт: 2001 оны 12 сарын 21
Жанр: Намтар | Драм
Төсөв: $ 60 сая
Нийт ашиг: $ 313,542,341 
IMDb: 8.0 | 10

Universal Studio, DreamWorks болон Imagine Entertainment - ийн хамтын бүтээл болох дэлхийн шилдэг кинонуудын тоонд зүй ёсоор багтах " Төгс оюун ухаан " хэмээх гайхалтай бүтээлийг BRRip бичлэгтэйгээр чанарын өндөр түвшинд хүргэж байгаадаа таатай байна. Уг кино нь Оскарын 4 шагналтай бөгөөд бусад кино наадмуудаас 27 шагнал хүртсэн юм. Киноны гол дүрд  Холливудын алдарт жүжигчин Рассел Кроув тогложээ. Үзээгүй хүн ховор байхаа. Ингээд кино сонирхогч та бүхэн хүлээн авч үзнэ үү. 

Кинонд: Принстоны  их сургуульд Америкийн өнцөг булан бүрээс математикийн сод авьяастнууд ирж суралцах болно. " Жаахан хэвийн бус, гэхдээ суут " гэсэн тодотголтой Жон Нэшийг хэлний ангийн Чарльзтай хамт нэг өрөөнд оруулна. Тэрээр төгсөөд багшлахын зэрэгцээ цэргийн нууц лабораторид ажилладаг. Зөвлөлтын тагнуулынхан Америкийн хэвлэлд гарсан матеириалууд дээр нууц шифр хийж цааш дамжуулдаг аж. Түүнийг нь тайлж, Нэш олон ч ажиллагааг нь илчлэнэ. Ингээд түүнийг Зөвлөлтийн тагнуулчид барина. Үргэлжлэлийг киноноосоо....

Saw 3 - DVDRip 2006

English | 1h 53min | DVDRip | avi | 528x288 | 700mb
Найруулагч: Darren Lynn Bousman
Продюсер: Mark Burg, Gregg Hoffman, Oren Koules
Зохиолыг бичсэн: Leigh Whannell, James Wan
Дүрүүдэд: Tobin Bell, Shawnee Smith, Dina Meyer, Bahar Soomeh
Хөгжмийн зохиолч: Charlie Clouser
Зураглаач: David A. Armstrong
Албан ёсны нээлт: 2006 оны 10 сарын27
Жанр: Аймшиг | Гэмт хэрэг | Учир битүүлэг
Төсөв: $10 сая
Нийт ашиг: $164.8 сая

Lionsgate болон Twisted Pictures - ийн хамтын бүтээл болох " Хөрөө " цуврал аймшгийн киноны гуравдугаар ангийг DVDRip бичлэгтэйгээр хүргэж байгаадаа таатай байна. " Хөрөө " цувралын хувьд гэвэл дараагийн анги болгон дээрээ л ямар нэгэн учир битүүлэг зүйлсийн тайлал бий болж, үзэгчдийг улам ихээр байлдан дагуулж чаддаг билээ. За тэгээд өөр илүү дутуу үгээр яахав. Удахгүй 4 ангийг нь хүргэх болноо. 

Кинонд: Кино эхлэхдээ 2-р ангийн төгсгөлд гардаг цагдаа залуу өөрийнхөө хөлийг төмрийн хөрөөгөөр тайрч байгаа хэсэг гарна. Цуврал аллага үргэлжилсээр л..... Жонны бие нь муудаж нэгэн эмч бүсгүйг золиослон авч, хагалгаа хийлгэдэг. Эмч бүсгүйн нөхөр нь цуврал аллагын гол хүн болж өөрөө үхэх үү? эсвэл бусдыг аврах уу? гэсэн асуудалтай тулгарна. Үргэлжлэлийг киноноосоо....

Saturday, November 26, 2011

Бүх цаг үеийн түүхэнд хамгийн их ашиг орлого олсон 20 кино


Та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргье. Ингээд та бүхэндээ мэдээ мэдээлэл булангийнхаа анхны мэдээллээр бүх цаг үеийн түүхэнд хамгийн их ашиг орлого олсон шилдэг 20 киног танилцуулах гэж байгаадаа таатай байна. Холливудын нэрт найруулагч Жамес Камероны бүтээл болох " Avatar " , " Titanic " кинонууд нь эхний нэг хоёрдугаар байрт явж байгаа нь үнэхээр гайхалтай, түүхэнд дахин давтагдашгүй зүйл билээ. Мөн үзэгчдийн хамгийн ихээр эрэлттэй үздэг кинонууд болох " Карибын тэнгисийн дээрэмчид " , " Харри Поттер " , " Бөгжний эзэн " гэх зэрэг цуврал кинонуудын ихэнх ангиуд нь багтсан байгаа. Хүүхэлдэйн киноноос гэвэл " Шрек " , " Тоглоомын түүх " , " Араатны хаан арслан " гэсэн 3 бүтээл орсон юм. Дэлгэрэнгүй орж кинонуудтай танилцан уу.......

Friday, November 25, 2011

New Video Clip: Justin Bieber and Boyz II Men - Fa La La

English | 3 min 29 sek | mp4 | 1920x1080 | 145mb
Colin Tilley видео энтертайнментийн бүтээл болох дуучин Justin Bieber - ийн Boyz II Men хамтлагтай хамтран дуулсан " Fa La La " дууны клипийг чанарын өндөр түвшинд татахаар хүргэж байгаадаа таатай байна. Нилээд урт хугацааны турш блогдоо шинэ нийтлэл, мэдээ, кино нэмсэнгүй. Өнөөдрөөс эхлээд шинэ шинэ мэдээ мэдээлэл, видео клип, цомог, дуу, кино гээд олон олон зүйлийг хүргэх болно. Манай блогтой үргэлж хамт байгаарай. Ямартай ч удахгүй Justin Bieber - ийн зул сарын баярын хэлбэртэй гаргасан " Under The Mistletoe " цомгийг хүргэх болно. Ингээд энэхүү цомогт нь багтсан  " Fa La La " дууных нь клип гараад 3 хоног л болж байхад YouTube сайтан дээр нийтдээ 4,168,221 сая хэрэглэгч сонсоод байгаа билээ. Канадын залуу дуучин Justin Bieber маань олон олон шинэ дуу, цомог, видео клипийг тасралтгүй хүргэн гэдэгт итгэлтэй байна.