Friday, April 29, 2011

Forrest Gump - BRRip 1994

English | 2h 22min | BRRip | mkv | 720x304 | 496mb
Найруулагч: Robert Zemeckis
Продюсер: Steve Tisch, Wendy Finerman, Charles Newirth
Зохиолыг бичсэн: Winston Groom, Eric Roth, Tom Hanks
Гол дүрүүдэд: Tom Hanks, Robin Wright, Gary Sinise, Sally Field

Хөгжмийн зохиолч: Alan Silvestri
Зураглаач: Don Burgess
Албан ёсны нээлт: 1994 оны 7 сарын 6
Жанр: Драм | Инээдэм | Романтик
Төсөв: $55 сая
Нийт ашиг: $677,387,716
IMDb: 8.7 | 10

Paramount Pictures - ийн бүтээл " Forrset Gump " хэмээх дэлхийн шилдэг киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Энэхүү кино нь Оскарын 6 шагналтай бөгөөд бусад кино наадмуудаас 32 ялалт байгуулсан билээ. 250 шилдэг киноны жагсаалтанд 32-р байранд бичигддэг. Энэ киног үзээгүй хүн гэж бараг байхгүй байлгүй дээ. Надад киноны эхлэл болон төгсгөлд гардаг өд их таалагддаг. Тэрхүү өдөөр найруулагч юу хэлэхийг зорьсныг та бүхэн үзээд хувьдаа үнэлэлт дүгнэлт өгөөрэй.

Кинонд: Форрест Гамп бол оюуны хомсдолтой, ясны өвчтэй тул хөлөндөө аппараттай явдаг жаал билээ. Өөрийг нь дээрэлхэх хүүхдүүдээс нэгэн өдөр зугтаж байтал хөлний аппарат нь бут үсэрч, маш хурдан гүйгээд эхлэв. Энэ чадвараа ашиглан сургуулийнхаа хөлбөмбөгийн багт орж амжилт үзүүлдэг. Тэрбээр сургуулиа төгсөөд Вьетнамын дайнд явдаг. Дайнд шархдаад эмнэлэгт хэвтэж байхдаа ширээний теннисийг маш сайн тоглож сураад дэлхийн аварга хүртэл болсон. Форрест Гампийн хайртай бүсгүй бол Жэнни юм. Түүний хайр дурлал болон амьдрал хэрхэн өрнөхийг киногоо татаж аваад үзээрэй...

Saw 1 - DVDRip 2004

English | 1h 38min | DVDRip | avi | 520x274 | 700mb
Найруулагч: James Wan
Продюсер: Gregg Hoffman, Mark Burg, Oren Koules
Зохиолыг бичсэн: James Wan, Leigh Whannell
Дүрүүдэд: Cary Elves, Danny Glover, Monica Potter, Leigh Whannell
Хөгжмийн зохиолч: Charlie Clouser
Зураглаач: David A.Armstorng
Албан ёсны нээлт: 2004 оны 10 сарын 29
Жанр: Аймшиг | Гэмт хэрэг | Учир битүүлэг
Төсөв: $1.2 сая
Нийт ашиг: $103,096,345
IMDb: 7.7 | 10
  
Lionsgate Films болон Twisted Pictures Evolution Entertainment нарын хамтын бүтээл болох " Saw " цуврал аймшгийн киноны 1-р ангийг DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Миний бодлоор аливаа цуврал кинонуудын эхний анги л хамгийн сайн, хамгийн шилдэг нь байдаг гэж боддог. Энэ ч утгаараа " Хөрөө " цувралын эхний анги нь л хамгийн их таалагддаг. $1.2 сая долларын өртөгөөр бүтчихээд $103,096,345 сая долларын ашиг олно гэдэг бол үнэхээр том амжилт юм. За тэгээд цуврал киноны хоёрдугаар хэсэг дээрээ " Хөрөө " киноны нийт 7 ангийг та бүхэндээ хүргэх болно.
 
Кинонд: Эмч Гордон, зурагчин залуу Адам нар нэгэн харанхуй угаалгын бохир өрөөнд сэрнэ. Нэг үхсэн хүний хоёр талд байрлах тэр хоёрын нэг нэг хөлийг гинжилсэн байлаа. Удалгүй тэд өөрсдийгөө нэгэн алуурчны хохирогчид болсноо мэдэх бөгөөд тэндээс гарах цорын ганц арга зам бол өрсөж нэгийгээ алах явдал. Эхлээд алуурчин Гордонд энэ боломжийг олгосон. Гордон татгалзах юм бол түүний эхнэр, хүүхдийг алах юм. Үргэлжлэлийг киноноосоо....

Life is Beautiful - BRRip 1997

English | 1h 53min | BRRip | mkv | 1280x720 | 887mb
Найруулагч: Roberto Benigni
Продюсер: Elda Ferri, Gianluigi Braschi
Зохиолыг бичсэн: Roberto Benigni, Vincenzo Cerami
Дүрүүдэд: Roberto Benigni, Nicoletta Braschi, Giorgio Cantarini
Хөгжмийн зохиолч: Nicola Piovani
Зураглаач: Tonino Delli Colli
Албан ёсны нээлт: 1997 оны 12 сарын 20
Жанр: Драм | Романтик | Дайн байлдаан
Нийт ашиг: $229,163,264
IMDb: 8.5 | 10

Cecchi Gori Distribzuione - ийн бүтээл " Life is Beautiful " хэмээх дэлхийн шилдэг киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Энэхүү кино Оскарын 3 шагналтай бөгөөд бусад кино наадмуудаас 52 ялалт байгуулсан үнэхээр гайхалтай кино билээ. Кино шүүмжлэгчдээс авсан өндөр үнэлгээгээрээ 250 шилдэг киноны 69 - р байранд явдаг . Италийн алдарт жүжигчин Роберто Бенигни энэхүү киног өөрөө найруулж, өөрөө зохиолоо бичиж, өөрөө гол дүрд нь тоглосон юм. Эр хүний сэргэлэн ухаан, арга заль мөн хайр дурлал, дэлхийн хоёрдугаар дайны талаар өгүүлэх уг кино та бүхэнд таалагдан гэдэгт 100% итгэлтэй байна.

Кинонд: Гуйдо Орефис хэмээх залуу Дора гэх баян чинээлэг амьдралтай царайлаг, ухаалаг бүсгүйд хөл алдан дурлана. Тэд гэрлэж, Жоушва хэмээх хөөрхөн хүүтэй болдог. Гэрлээд сайхан амьдарч байтал дэлхийн хоёрдугаар дайн эхлэж, Италичууд Германд эзлэгддэг. Энэ үеэр Гуйдо, хүү Жоушвтайгаа хамт Герман цэрэгт баригдаж, хорих лагерлуу явна. Ингээд цааш киноны үйл явдал хэрхэн сонирхолтой өрнөхийг татаж аваад үзээрэй.

Wednesday, April 27, 2011

Leon: The Professional - BRRip 1994

English | 2h 12min | BRRip | mkv | 1280x544 | 807mb
Найруулагч: Luc Besson
Продюсер: Patrice Ledoux
Зохиолыг бичсэн: Luc Besson
Дүрүүдэд: Jean Reno, Gary Oldman, Natale Portman, Danny Aiello
Хөгжмийн зохиолч: Eric Serra
Зураглаач: Thierry Arbogast
Албан ёсны нээлт: 1994 оны 11 сарын 18
Жанр: Гэмт хэрэг | Драм | Онц сонирхолтой
Төсөв: $16 сая
Нийт ашиг: $45,284,974
IMDb: 8.6 | 10
  
Columbia Pictures болон Gaumont Film Company нарын хамтын бүтээл " Leon: The Professional " хэмээх дэлхийн шилдэг киног нэгэн хэрэглэгчийнхээ хүсэлтээр дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Киноны гол дүрд алдарт жүжигчин Жейн Рено  тоглосон бөгөөд Натале Портмэн 12 настай байхдаа уг жаахан охины дүрийг бүтээжээ. Энэхүү кино нь кино шүүмжлэгчдээс авсан үнэлгээгээрээ шилдэг 250 киноны 34-р байранд явж байгаа юм. 
 
Кинонд: Ямар ч өршөөлийг мэддэггүй хүйтэн цуст, хөлсний алуурчин Леон, Матилда хэмээх охины амийг алуурчдаас авардаг. Охины гэр бүлийг эцгийнх нь өстөн алуурчид хүйс тэмтрэнэ. Тэдгээр алуурчдын толгойлогч нь цагдаагийн хар тамхитай тэмцэх албаны дарга байлаа. Гэр бүлээсээ өнчрин хоцорсон охиныг Леон өөрийн асрамжиндаа аван, хөлсний алуурчны зарим нэг чадвараасаа зааж өгнө. Тэд нөхөрлөх болсноор Леон хүн төрхөндөө орж, хайр дурлал, энэрэх сэтгэл гэж юу байдгийг охиноос мэдэрч эхэлдэг. Үргэлжлэлийг киноноосоо...

The Mechanic - DVDRip 2011

English | 1h 32min | DVDRip | avi | 680x272 | 700mb
Найруулагч: Simon West
Продюсер: David Winkler, William Chartoff, Irwin Winkler, Robert Chartoff
Зохиолыг бичсэн: Lewis John Carlino, Richard Wenk
Дүрүүдэд: Jason Statham, Ben Foster
Хөгжмийн зохиолч: Mark Isham
Зураглаач: Eric Schmidt
Албан ёсны нээлт: 2011 оны 1 сарын 28
Жанр: Онц сонирхолтой | Адал явдалт | Гэмт хэрэг
Төсөв: $40 сая
Нийт ашиг: $51,070,807
IMDb: 6.5 | 10

Lionsgate болон CBS Films, Momentum Pictures, Metropolitan Filmexport нарын хамтын бүтээл болох " The Mechanic " хэмээх онц сонирхолтой, адал явдалт киног  DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Энэхүү киноны гол дүрд " Crank " , " War " , " The Bank Job " гэх мэт олон арван киногоороо та бидний сайн танил болсон холливудын тулаанч од Жэсон Статхам тогложээ. Та бүхэнд таалагдан гэдэгт итгэлтэй байна. 

Кинонд: Артур Бишоп бол механикч бас маш өндөр түвшний хөлсний алуурчин юм. Түүний хийсэн үйлдлээс ул мөр үлдэн гэж огт үгүй. Энэ бизнес нь ч амжилттай үргэлжилж байна. Гэтэл гэнэтийн зүйл болж түүнд болон түүний дотны найз зөвлөгч болох Харрид өшөрхсөн нэгэн өөрийн хүслээ гүйцэлдүүлж Харриг хорооно. Энэ бүхний учрыг олоход Бишопд хамтрагч хэрэгтэй. Үргэлжлэлийг киноноосоо....

Tuesday, April 26, 2011

Platoon - HDRip 1986

English | 1h 57min | HDRip | mp4 | 1280x608 | 713mb
Найруулагч: Oliver Stone
Продюсер: Arnold Kopelson
Зохиолыг бичсэн: Oliver Stone
Дүрүүдэд: Charlie Sheen, Tom Berenger, Willem Dafoe, Forest Whitaker
Хөгжмийн зохиолч: Georges Delerue
Зураглаач: Robert Richardson
Албан ёсны нээлт: 1986 оны 12 сарын 19
Жанр: Дайн байлдаан | Драм | Адал явдалт
Төсөв: $6.5 сая
Нийт ашиг: $138,530,565
IMDb: 8.2 | 10
  
Orion Pictures - ийн бүтээл " Platoon " хэмээх хуучны шилдэг хит киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Энэхүү кино нь яалт ч үгүй дэлхийн шилдэг кино билээ. Оскарын 4 шагналтай, мөн бусад кино наадмуудаас нийтдээ 18 ялалт байгуулсан бөгөөд кино шүүмжлэгчдээс маш сайн үнэлгээг авсан юм. Намайг бүр бага байхад л гардаг байсан уг кино ойрын үед ердөө гарахаа больсон байна лээ. Энэхүү кинонд холливудын алдартай гэх бүх жүжигчид тоглосон бөгөөд нэг сонирхолтой дүр байгаа нь яг одоо дэлхий дахиныг шуугиулж буй жүжигчин болох Жонни Дэпп маань уг кинонд нэгэн цэрэг эрийн дүрийг маш залуухан байхдаа бүтээсэн юм байна. 1967 оны Америк болон Вьетнамын дайны үеийн тухай өгүүлэх уг кинонд хүний амьдралын хувь тавилан, зан авир, мөс чанар гээд бүхий л санааг агуулсан киног та бүхэн татаж аваад тухлан үзээрэй. Танд таалагдан гэдэгт итгэлтэй байна.

Megamind - BRRip 2010

English | 1h 35min | BRRip | mkv | 1280x544 | 556mb
Найруулагч: Tom McGrath
Продюсер: Denise Nolan Cascino, Lara Breay, Ben Stiller
Зохиолыг бичсэн: Brent Simons, Alan J. Schoolcraft
Дуу оруулсан: Will Ferrell, Brad Pitt, Tina Fey, Jonah Hill, David Cross
Хөгжмийн зохиолч: Hans Zimmer, Lorne Balfe
Зураглаач: Phil Caption 3D McNally
Албан ёсны нээлт: 2010 оны 11 сарын 5
Жанр: Хүүхэлдэйн кино | Адал явдалт | Инээдэм | Гэр бүлийн
Төсөв: $130 сая
Нийт ашиг: $321,494,448
IMDb: 7.3 | 10
  
Paramount Pictures болон DreamWorks Animation, Pacific Data Images, Red Hour Films нарын хамтын бүтээл болох  " Megamind " хүүхэлдэйн киног дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Энэхүү хүүхэлдэйн кинонд холливудын алдартай жүжигчид дуу оруулсан бөгөөд кино шүүмжлэгчдээс багагүй өндөр үнэлгээг авсан юм. Үзээд үзээд уйддаггүй гоё хүүхэлдэйн кино шүү. Та бүхэн татаж аваад үзээрэй.

Кинонд: Дэндүү хорон муу санаатай Мегамайнд бол супер оюун ухаантай харь гаригын хүн. Төрөөд найм хонож байхад нь эцэг эх нь түүнийг Дэлхий рүү илгээсэн юм. Түүнтэй адилаар өөр нэгэн гаригаас ирсэн хүү бол Метромэн нэртэй супер баатар байлаа. Ингээд тэдний хоорондох өрсөлдөөн, тулаан эхлэнэ. Үргэлжлэлийг киноноосоо...

Sunday, April 24, 2011

Titanic - DVDRip 1997

English | 3h 14min | DVDRip | mkv | 720x312 | 697mb
Найруулагч: James Cameron
Продюсер: James Cameron, Jon Landau, Rae Sanchini
Зохиолыг бичсэн: James Cameron
Дүрүүдэд: Leonarda DiCaprio, Kate Winslet, Billy Zane, Frances Fisher
Хөгжмийн зохиолч: James Horner
Зураглаач: Russell Carpenter
Албан ёсны нээлт: 1997 оны 12 сарын 19
Жанр:Романтик | Адал явдалт | Түүхэн | Драм
Төсөв: $200 сая
Нийт ашиг: $1,843,201,268
IMDb: 7.4 | 10

Paramount Pictures болон 20th Century Fox, LightStorm Entertainment нарын хамтын бүтээл болох " Titanic " хэмээх дэлхийн шилдэг киног DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Энэхүү киног мэдэхгүй, үзээгүй хүн гэж бараг байхгүй байх аа.  " Titanic " кино нь Оскарын 11 шагнал хүртсэн бөгөөд бусад кино наадмуудаас нийтдээ 76 ялалт байгуулсан гайхамшигтай кино билээ. Ашиг орлогоороо бүх кинонуудын жагсаалтын номер 2т бичигдэж байгаа билээ. За тэгээд татаж аваад үзээрэй.

Кинонд: Жек хэмээх нэгэн залуу өөрийн сайн найзтайгаа архины мухлагт хэдэн залуустай мөрийтэй тоглож байгаад Titanic хөлөг онгоцны хоёр тасалбар хожиж, аялалдаа гардаг. Жек хөлөг онгоцон дээр дурлалт бүсгүй Рөүстэйгээ учирч, тэдний хайр дурлалын нандин холбоо эхлэнэ. Тэд үргэлж баяр жаргалтай байгаагүй. Тэдэнд юу тохиолдсоныг татаж аваад үзээрэй...

Babies - BRRip 2010

English | 1h 19min | BRRip | mkv | 1280x688 | 496mb
Найруулагч: Thomas Balmys
Продюсер: Alain Chabat
Дүрүүдэд: Bayar, Hattie, Mari, Ponijao
Хөгжмийн зохиолч: Bruno Coulais
Зураглаач: Frazer Bradshaw, Steeven Petitteville
Албан ёсны нээлт: 2010 оны 4 сарын 7
Жанр: Баримтат
IMDb: 6.6 | 10

Focus Features болон Studio Canal, Chez Wam нарын хамтын бүтээл болох " Babies " хэмээх онц сонирхолтой, баримтат киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Төв Азийн элгэн дээр орших Монгол улс, наран ургах зүгийн их гүрэн болох Япон улс, дэлхийн аугаа их Америк улс, юу ч үгүй газар нутаг гэсэн сонин тодорхойлолттой Намиб улсад амьдарч буй 4 нялх хүүхдийн амьдралыг харуулсан үнэхээр сонирхолтой кино юм шүү. Баяр гэх Монгол нялх хүүхэд, Хэтти гэх Америк нялх хүүхэд, Мари гэх Япон нялх хүүхэд, Понижао хэмээх Намиб нялх хүүхдүүдийн хорвоод хэрхэн мэндэлж, яаж сууж, мөлхөж, алхаж сурч байгаа, өдөр тутмынх нь амьдрал хэрхэн өнгөрдөг талаар өгүүлэх уг баримтат киног үзээд та лав уйдахгүй. За тэгээд үзээгүй нэгэн нь татаж аваад үзээрэй.

Terminator Salvation - DVDRip 2009

English | 1h 57min | DVDRip | avi | 640x272 | 803mb
Найруулагч: McG
Продюсер: Jeanne Allgood, Derek Anderson, Victor Kubicek, Jeffrey Silver
Зохиолыг бичсэн: John Brancato, Michael Ferris, James Cameron
Дүрүүдэд:Christian Bale, Sam Worthington, Anton Yelchin, Moon Bloodgood
Хөгжмийн зохиолч: Danny Elfman, Brad Fiedel
Зураглаач: Shane Hurlbut
Албан ёсны нээлт: 2009 оны 5 сарын31
Жанр:Уран зөгнөлт | Адал явдалт | Драм | Шинжлэх ухаан
Төсөв: $200 сая
Нийт ашиг: $371,353,001 
IMDb: 6.8 | 10

Warner Bros. Pictures болон Columbia Pictures нарын хамтын бүтээл болох " Terminator Salvation " хэмээх " Terminator " цувралын төгсгөлийн ангийг DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Киноны хувьд гэвэл 2009 онд хийгдсэн болохоор техник технологийг гайхалтай харуулж чадсан гоё кино болсон байна лээ. Ингээд блогдоо оруулж буй анхны цуврал киногоор " Terminator " цувралын нийт 4 ангийг дөрвүүлэнг нь орууллаа. Дараагийн та бүхэндээ хүргэх цуврал кино бол " Хөрөө ". Нийтдээ 7 цуврал ангитай. Та бүхэнд таалагдан гэдэгт итгэлтэй байна. 

Кинонд: Жон Конер бол роботуудын эсрэг тулаан хийх багийн удирдагч. Тэд роботуудын том бааз болох скайнетийг устгахаар төлөвлөдөг боловч түүний энэ төлөвлөгөөнд өнгөрснөөс ирээдүйд туслуулахаар бэлдсэн Маркус Вригт гэгч залуу тэдэнд тус болох болно. Үргэлжлэлийг киноноосоо...


Sunday, April 17, 2011

The Shawshank Redemption - BRRip 1994

English | 2h 22min | BRRip | mkv | 1280x720 | 549mb
Найруулагч: Frank Darabont
Продюсер: Niki Marvin
Зохиолыг бичсэн: Frank Darabont, Stephen King
Дүрүүдэд: Tim Robbens, Morgan Freema
Хөгжмийн зохиолч: Thomas Newman
Зураглаач: Roger Deakins
Албан ёсны нээлт: 1994 оны 9 сарын 23
Жанр: Гэмт хэрэг | Драм
Төсөв: $25 сая
Нийт ашиг: $28,341,469
IMDb: 9.2 | 10
  
Columbia Pictures болон Castle Rock Entertainment нарын хамтын бүтээл болох " The Shawshank Redemption " хэмээх дэлхийн шилдэг киноны нэгийг дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Уг кино нь одоог хүртэл кино шүүмжлэгчдээс авсан санал асуулгаар шилдэг 250 киноны нэгдүгээр байранд жагсаж байгаа билээ. Оскарын 7 шагналт энэхүү гайхалтай киног үзээгүй хүн ховор байх. Гэхдээ таны кино цуглуулганд заавал байх ёстой кино юм шүү. 
 
Кинонд: Энди гэх залуухан банкны ажилтан эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэмээн хилс хэрэгт гүтгэгдэж, бүх насаараа хоригдох ял аван, чанга дэглэмтэй Шаушанкны шоронд ирнэ. Тэрээр шоронд Рэд хэмээх шорон дотроо жижиг сажиг бизнес хийдэг хар залуутай танилцаж, нөхөрлөх болдог. Түүнд энэ газар олон сонирхолтой үйл явдал тохиолдоно. Залуус түүнийг хоргоож өдөж, болохгүй бол зодно. Нэгэн өдөр Энди санамсаргүй байдлаар шоронгоос оргон гарах гарцыг олдог. Үргэлжлэлийг киноноосоо...
 

Azureus Rising - Short Animation 2010

English | 5min 36sek | HD | mp4 | 1280x720 | 84mb
Найруулагч: David Weinstein
Продюсер: David Weinstein
Зохиолыг бичсэн: David Weinstein, Eva Nelson
Зураглаач: David Weinstein
Зураач: James Zhang
Хөгжмийн зохиолч: Edwin Wendler
Албан ёсны нээлт: 2010 оны 5 сарын 17


Black Sun Entertainment - ийн бүтээл болох " Azureus Rising " хэмээх адал явдалт нэгэн сонирхолтой богино хэмжээний анимэшнийг дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Энэхүү анимэшний зураг авалт, компьютер график гээд л бүх зүйл нь маш сайн болсон бүтээл байна лээ. Та бүхэнд таалагдан гэдэгт итгэлтэй байна.

I Am Legend - BRRip 2007

English | 1h 40min | BRRip | mkv | 1280x544 | 700mb
Найруулагч: Francis Lawrence
Продюсер: Akiva Goldsman, David Heyman, James Lassiter
Зохиолыг бичсэн: Richard Matheson, Akiva Goldsman, Mark Protosevich
Дүрүүдэд: Will Smith, Alice Braga
Хөгжмийн зохиолч: James Newton Howard
Зураглаач: Andrew Lesnie
Албан ёсны нээлт: 2007 оны 12 сарын 14
Жанр: Шинжлэх ухаан | Драм | Онц сонирхолтой
Төсөв: $150 сая
Нийт ашиг: $585,349,010
IMDb: 7.1 | 10

Warner Bros. Pictures болон Weed Road Pictures, Overbrook Entertainment, Heyday Films, Original Films, Village Roadshow Pictures - ийн хамтын бүтээл " I Am Legend " хэмээх онц сонирхолтой, шинжлэх ухааны, драмийн төрлийн киног дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Кинонд холливудын алдарт жүжигчин Will Smith тоглосон юм. За тэгээд киногоо татаж аваад үзээрэй. 

Кинонд:  Эрдэмтдийн шинжлэх ухааны нээлт нь хүмүүсийг хагас үхдэл, нян тээгч зомби болгон хувиргах бөгөөд энэ нь дэлхий даяар тарж, хүн төрөлхтөнийг устгах болно. Доктор Роберт Небил өөрийн нохойтойгоо хамт үлдсэн ба тэр цагаас хойш амьдралынхаа бүхэл бүтэн 3 жилийг амьд үлдсэн хүмүүсийг олоход болон вирусын эсрэг вакцин гаргахад зориулах болно. Ингээд үргэлжлэлийг киноноосоо...

Dragon Boy - Short Animation 2010

English | 4min 14sek | HD | mp4 | 1280x720 | 63mb
Найруулагч: Lisa Allen, Bernardo Warman
Зохиолыг бичсэн: Jonathan Wandag
Хөгжмийн зохиолч: Ryan Fries

Tudubem Tudubom Animation студийн бүтээл болох " Dragon Boy " хэмээх маш хөөрхөн, хүүхдийн богино хэмжээний анимэшнийг дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Ах, эгч нар нь дүү нартай татаж аваад үзүүлээрэй. Үнэхээр хөөрхөн, гоё анимэшн шүү.

Terminator 3 Rise of the Machines - BRRip 2003

English | 1h 49min | BRRip | mkv | 1280x526 | 549mb
Найруулагч: Jonathan Mostow
Продюсер: Dieter Nobbe, Guy East, Mario Kassar, Hal Lieberman
Зохиолыг бичсэн: James Cameron, Gale Anna Hurd,  Michael Ferris
Дүрүүдэд: Arnold Schwarzenegger, Nick Stahl, Claire Danes
Хөгжмийн зохиолч: Brad Fridel, Marco Beltrami
Зураглаач: Don Burgess
Албан ёсны нээлт: 2003 оны 7 сарын 2
Жанр: Уран зөгнөлт | Адал явдалт
Төсөв: $170-200сая
Нийт ашиг: $433,371,112
IMDb: 6.6 | 10

Columbia Pictures болон Warner Bros. Pictures нарын хамтын бүтээл болох " Terminator 3 Rise of the Machines " хэмээх Terminator - ийн гуравдах цуврал ангийг нь дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна.Удахгүй та бүхэндээ Terminator цувралын төгсгөлийн анги болох 2009 онд гарсан Terminator Salvation хэмээх киног оруулж өгөх болно. Энэхүү гуравдугаар цувралын хувьд гэвэл өмнөх хоёр ангиасаа арай л тааруухан болсон вм шиг санагдсан. Нэг илүү зүйл нь гэвэл мэдээж техник технологийн хөгжил өндөрт гарсан болохоор зураг авалт, дүрслэл гээд маш сайн болсон байна лээ. За тэгээд киногоо татаж аваад тухлан сууж үзээрэй. 


Tangled - BRRip 2010

English | 1h 40min | BRRip | mkv | 1280x720 | 498mb
Найруулагч: Nathan Greno, Byron Howard
Продюсер: Roy Conli, Glen Keane, John Lasseter
Зохиолыг бичсэн: Dan Fogelman, Brothers Grimm
Дуу оруулсан: Mandy Moore, Zachary Levi, Donna Murphy
Хөгжмийн зохиолч: Alan Menken, Glenn Slater
Албан ёсны нээлт: 2010 оны 11 сарын 24
Жанр:Хүүхэлдэйн кино | Инээдэм | Гэр бүлийн
Төсөв: $260 сая
Нийт ашиг: $576,398,910
IMDb: 7.9 | 10
  
Walt Disney Pictures - ийн бүтээл болох " Tangled " хэмээх 2010 онд гарсан шилдэг хүүхэлдэйн киног дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Германы ах дүү зохиолч Гриммийн " Рапунзел " хэмээх зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг хүүхэлдэйн кино нь кино шүүмжлэгдээс нилээдгүй өндөр үнэлгээг авч, үзэгчдийн хүртээлд хүрч чадсан сайн уран бүтээл болсон билээ. За тэгээд үзээгүй нэгэн нь татаж аваад үзээрэй.
 
Кинонд: Урт үст Рапунзел гүнж маань өөрийн амьдралын ихэнх цаг хугацааг өндөр цамхаг дотор өнгөрүүлсэн билээ. Флайн Райдир гэгч хулгайч, царайлаг залуу хааны ордноос үнэт титмийг нь хулгайлаад нуугдаж явах үедээ урт үст гүнжийн цамхагийг санаандгүй олох болно. Ингээд Рапунзел, Флайн Райдир хоёрын хайр дурлалын түүх эхлэх боловч тэдэнд багагүй саад хотгорууд байгаа билээ. Татаж аваад үзээрэй. 
 

Thursday, April 14, 2011

Phone Booth - BRRip 2003

English | 1h 21min | BRRip | mkv | 1280x544 | 446mb
Найруулагч: Joel Schumacher
Продюсер: Gil Netter, David Zucker
Зохиолыг бичсэн: Larry Cohen
Дүрүүдэд: Colin Farrell, Kiefer Sutherland, Forest Whitaker, Radha Mitchell
Хөгжмийн зохиолч: Harry Gregson - Williams
Зураглаач: Matthew Libatique
Албан ёсны нээлт: 2003 оны 4 сарын 4
Жанр: Учир битүүлэг | Онц сонирхолтой
Төсөв: $10 сая
Нийт ашиг: $97,837,138
IMDb: 7.2 | 10

20th Century Fox - ийн бүтээл болох " Phone Booth " хэмээх нэгэн онц сонирхолтой, учир битүүлэг киног хэрэглэгчийнхээ хүсэлтээр дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Уг кинол үзээгүй хүмүүс олон байгаа болов уу гэж бодож байна. Үнэхээр гоё кино шүү. Надад кино зохиол, үйл явдлын агуулга гээд л ер нь бүх юм нь маш их таалагдсан. Нэг л гудамж, нэг л утасны бүхээг дотор үргэлжлэх уг кино танд зайлшгүй таалагдах болно. За тэгээд татаж аваад үзээрэй.
 

8 Mile - BRRip 2002

English | 1h 50min | BRRip | mkv | 1280x544 | 597mb
Найруулагч: Curtis Hanson
Продюсер: Curtis Hanson, Brian Grazer, Jimmy Lovine
Зохиолыг бичсэн: Eminem
Дүрүүдэд: Eminem, Mekhi Phifer, Kim Basinger, Eugene Byrd
Хөгжмийн зохиолч: Eminem, Proof, Xzibit, 50 Cent
Зураглаач: Rodrigo Prieto
Албан ёсны нээлт: 2002 оны 11 сарын 8
Жанр: Хөгжимт | Драм
Төсөв: $40,000,000 сая
Нийт ашиг: $242,875,078
IMDb: 6.7 | 10

Universal Studio болон Imagine Entertainment нарын хамтын бүтээл болох " 8 Mile " киног хэрэглэгчийнхээ хүсэлтээр дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Уг кино маань нээлтээ хийгээд үнэхээр итгэмээргүй амжилт үзүүлсэн билээ. $242 сая долларын ашиг олж, киноны soundtrack нь биллбоардад маш удаан нэгдүгээр байранд явсан билээ. Алдарт раппер Эминемийн амьдрал, амжилтыг гарааг харуулсан киног үзээгүй нэгэн нь татаж аваад үзээрэй.

Кинонд: Б-Раббит бол гайхалтай реп хийдэг залуу. Тэрээр 313 хэмээх бүлгэмийн гишүүн бөгөөд 313-ийн байнга зохион байгуулагддаг Freestyle Rapping Battle тэмцээнд анх удаагаа орох боловч тэрээр цагаан арьстан учраас тайзнаас хөөгдөнө. Ийнхүү 313 бүлгэмийн дайсан Поп Док гэгч ялагч болно. Б-Раббит маань ялагчийн байр сууриа олж чадах болов уу? Киногоо татаж аваад бүрэн эхээр нь үзээрэй.

Sunday, April 10, 2011

The Terminator 2 Judgment Day - BRRip 1991

English | 2h 33min | BRRip | mkv | 1264x528 | 599mb
Найруулагч: James Cameron
Продюсер: James Cameron, Stephanie Austin, B.J. Rack
Зохиолыг бичсэн: James Cameron, William Wisher
Дүрүүдэд: Arnold Schwazenegger, Linda Hamilton, Edward Furlong, Robert Patrick
Хөгжмийн зохиолч: Brad Fiedel
Зураглаач: Adam Greenberg
Албан ёсны нээлт: 1995 оны 7 сарын 3
Жанр: Уран зөгнөлт | Адал явдалт | Онц сонирхолтой
Төсөв: $102 сая
Нийт ашиг: $519,843,345
IMDb: 8.6 | 10

TriStar Pictures болон Carolco Pictures, Lightstorm Entertainment, Le Studio Canal  нарын хамтын бүтээл болох " The Terminator 2 Judgment Day " киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Ихэнх цуврал кинонуудын эхний анги нь л үзэгчдийн хүртээлд хүрч, сайн уран бүтээл болдог бол харин энэхүү " The Terminator " киноны хоёрдугаар цуврал анги нь эхнийхээ ангиас илүү нэр хүндэд хүрч чадсан юм. Оскараас 4 шагнал хүртсэн, бусад кино наадмуудаас 20 шагнал хүртсэн дэлхийн шилдэг киноны нэг билээ. Өмнөх анги дээр ажилласан баг бүрэлдэхүүнүүд бүгдээрээ дахин гар нийлэн бүтээсэн юм. Кино шүүмжлэгчдээс хүртэл маш өндөр үнэлгээг авч шилдэг 250 киноны 42 байранд жагсаж байгаа юм. За тэгээд татаад аваарай.

The Terminator - BRRip 1984

English | 1h 47min | BRRip | mkv | 1280x694 | 500mb
Найруулагч: James Cameron
Продюсер: Gale Anne Hurd
Зохиолыг бичсэн: James Cameron, Gale Anne Hurd, William Wisher
Дүрүүдэд: Arnold Shwarzenger, Michael Biehn, Linda Hamilton
Хөгжмийн зохиолч: Brad Fiedel
Зураглаач: Adam Greenberg
Албан ёсны нээлт: 1984 оны 10 сарын 26
Жанр: Уран зөгнөлт | Адал явдалт
Төсөв: $6.5 сая
Нийт ашиг: $78,371,200
IMDb: 8.1 | 10

Oroin Pictures болон Pacific Western Productions, Hemdale Film Corporation нарын хамтын бүтээл болох " The Terminator " цувралын эхний ангийг нь дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Ойрдоо зав тун муутай байсан тул кино хийж чадсангүй. Ямартай ч та бүхэндээ " The Terminator " цувралын бүх ангийг нь хүргэхээр бэлдсэн байгаа шүү. Кино шүүмжлэгчдээс нилээдгүй өндөр үнэлгээг авч шилдэг 250 киноны 170 байранд явж байгаа юм. Та бүхэн татаж аваад үзээрэй. Магадгүй хүмүүс бүх цувралийг нь үзээгүй байх. Энэхүү кинонд та бидний сайн танил холливудын алдарт жүжигчин, бизнесман, улстөрч, бодибилдингч, модел Арнолд Шварценегер тоглосон юм.

Tuesday, April 5, 2011

I Spit on Your Grave - DVDRip 2010

English | 1h 48min | DVDRip | avi | 672x272 | 699mb
Найруулагч: Steven R. Monroe
Продюсер: Lisa Hansen, Meir Zarchi, Paul Hertzberg
Зохиолыг бичсэн: Meir Zarchi, Jeffrey Reddick
Дүрүүдэд: Sarah Butler, Chad Lindberg, Jeff Branson, Rodney Eastman
Хөгжмийн зохиолч: Corey Allen Jackson
Зураглаач: Neil Lisk
Албан ёсны нээлт: 2010 оны 10 сарын 8
Жанр: Аймшиг | Гэмт хэрэг | Аллага | Онц сонирхолтой
Төсөв: $1.5 сая 
Нийт ашиг: $280,581
IMDb: 6.3 | 10

Anchor Bay Entertainment болон CineTel Films нарын хамтын бүтээл болох " I Spit on Your Grave " хэмээх онц сонирхолтой, аймшгийн жанрын киног DVDRip бичлэгтэйгээр хүргэж байгаадаа таатай байна. Өмнө нь энэхүү яг ийм нэртэйгээр 1978 онд гарч байсан юм байна лээ. 2010 онд энэхүү киног дахин сэргээж хийсэн шинэ хувилбар нь юм. Та бүхэнд дараа тэгж байгаад 1978 онд гарсан анхны хувилбарыг нь оруулах болно. 

Кинонд: Нэгэн залуухан зохиолч эмэгтэй зохиолоо бичихийн тулд цөөн хүн амтай, дуу шуугиан багатай нэг жижиг тосгонд ирнэ. Харин тэрхүү тосгоноор зугаалж явсан хэсэг бүлэг залуус, тэрхүү тосгоны цагдаатай нийлэн зохиолч бүсгүйг хүчирхийлж, тамлан зовоох болно. Тэдний гараас арай хийн амь мултарсан зохиолч бүсгүй тэд нараас өшөөгөө хэрхэн авахыг үзээрэй.

Despicable Me - BRRip 2010

English | 1h 34min | BRRip | mkv | 1280x696 | 448mb
Найруулагч: Pierre Coffin, Chris Renaud
Продюсер: John Cohen, Janet Healy, Chris Meledandri
Зохиолыг бичсэн: Ken Daurio, Cinco Paul, Sergio Pablos
Дуу оруулсан: Steve Carrell, Jason Segel, Russell Brand, Will Arnett
Хөгжмийн зохиолч: Pharrell Williams, Heitor Pereira
Албан ёсны нээлт: 2010 оны 7 сарын 9
Жанр:Хүүхэлдэйн кино | Адал явдалт | Инээдэм | Гэр бүлийн
Төсөв: $69 сая
Нийт ашиг: $543,010,705 
IMDb: 7.5 | 10

Universal Pictures болон Illumination Entertainment, Mac Guff нарын хамтын бүтээл болох " Despicable Me " хэмээх 2010 онд гарсан шилдэг хүүхэлдэйн киног дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Бяцхан туслахууд болон гурван жаахан охины дүрүүд энэхүү хүүхэлдэйн киног нилээдгүй гоё чимж өгсөн юм. Үзээд үзээд уйддаггүй хөөрхөн анимэшн хүүхэлдэйн кино. Кино шүүмжлэгчдээс хүртэл маш дээгүүр үнэлгээг авсан сайн бүтээл юм. 

Кинонд: Нэгэн дүүргийн оршин суугч бүр сарнай цэцэгсээр хүрээлсэн цав цагаан хашаатай, аз жаргалтай амьдран суудаг байлаа. Харин тэнд нэг л айл үхсэн цэцэгтэй, хав хар хашаатай, хав хар байшинтай байв. Тэр үл мэдэх байшингийн доор нууц лаборатори байдаг гэж хэн санах билээ. Тэрхүү байшингийн эзэн бол Гру юм. Тэрээр дэлхийн хамгийн том, агуу хулгайг хийхээр төлөвлөжээ. Үргэлжлэлийг киноноосоо....

Monday, April 4, 2011

127 Hours - BRRip 2010

English | 1h 33min | BRRip | mkv | 1280x688 | 747mb
Найруулсан: Danny Boyle
Продюсер: Danny Boyle, John Smithson, Christian Colson
Зохиолыг бичсэн: Danny Boyle, Aron Ralston, Simon Beaufoy
Дүрүүдэд: James Franco
Хөгжмийн зохиолч: A. R . Rahman
Зураглаач: Enrique Chediak, Anthony Dod Mantle
Албан ёсны нээлт: 2010 оны 11 сарын 5
Жанр: Намтар | Адал явдалт | Драм
Төсөв: $18 сая
Нийт ашиг: $50,818,731
IMDb: 8.0 | 10

Fox Searchlight Pictures болон Film4 Production, HandMade Films нарын хамтын бүтээл " 127 Hours " хэмээх бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн гайхалтай киног дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Арон Ралстон хэмээх уулчин залууд тохиолдсон бодит явдлыг найруулагч, зохиолч Данни Боул кино бүтээл болгон хийжээ. Маш гоё кино шүү. Заавал үзэх ёстой киноны нэг. За тэгээд үзээгүй нэгэн нь татаж аваад үзээрэй.

Кинонд: Арон Ралстон хэмээх залуу Ютад байдаг нэгэн хадан хавцалд унаж, том чулуунд дарагдаж гараа хугалан бэртээнэ. Ингээд уулчин залуу Арон Ралстон тэрхүү хадан хавцлаас амьд гарахын хэрхэн тэмцэж байгааг үзэх болно. Нийт 127 цаг тэмцэх болно. 
 

The Blue Lagoon - DVDRip 1980

English | 1h 44min | DVDRip | avi | 512x288 | 701mb
Найруулагч: Randal Kleiser
Продюсер: Randal Kleiser
Зохиолыг бичсэн: Douglas Day Stewart, Henry De Vere Stacpoole
Дүрүүдэд: Brooke Shields, Christopher Atkins
Хөгжмийн зохиолч: Basil Poledoures
Зураглаач: Nestor Almendros
Албан ёсны нээлт: 1980 оны 6 сарын 20
Жанр:Адал явдалт | Драм | Романтик
Төсөв: $4.5 сая
Нийт ашиг: $58,853,106
IMDb: 5.2 | 10

Columbia Pictures - ийн бүтээл "  The Blue Lagoon " хэмээх 1980 онд гарч байсан адал явдалт, романтик драмийн киног DVDRip бичлэгтэйгээр оруулж байгаадаа таатай байна. Хэдий кино шүүмжлэгчдээс бага үнэлгээ авсан ч гэсэн миний хувьд бол энэхүү киноны зохиол нь маш их таалагддаг. Та бүхэн өмнө нь үзэж л байсан байх. Үзээгүй нэгэн нь татаж аваад үзээрэй. Бичлэгийн хувьд DVDRip болохоор боломжийн шүү. 

Кинонд: Ричард болон Эммэлин гэх хамаатны ах дүү хоёр хөлөг онгоцоор далайд явж байтал хөлөг онгоц нь осолдоход тэднийг усан онгоцны гал тогооны тогооч Падди Баттон аварч жижиг завин дэр суулган нэгэн арал дээр гарч ирнэ. Тэд хамтдаа тэндээ амьдарч байтал нэг өглөө Ричард сэрээд харахад Баттон байхгүй байлаа. Ингээд тэр мөчөөс хойш хоёр хүүхэд биеэ даан амьдрах болно. Цаашид юу болж өрнөхийг киногоо татаж аваад үзээрэй. 
 

Sunday, April 3, 2011

Gladiator - BRRip 2000

English | 2h 50min | BRRip | mkv | 1280x544 | 856mb
Найруулагч: Ridley Scott
Продюсер: David Franzoni, Douglas Wick, Branko Lustig
Зохиолыг бичсэн: David Franzoni, John Logan, William Nicholson
Дүрүүдэд: Russell Crowe, Joaquin Phoenix, Oliver Reed, Connie Nielsen
Хөгжмийн зохиолч: Hans Zimmer, Lisa Gerrard, Klaus Badelt
Зураглаач: John Mathieson
Албан ёсны нээлт: 2000 оны 5 сарын 1
Жанр: Адал явдалт | Драм
Төсөв: $103 сая
Нийт ашиг: $457,640,427
IMDb: 8.0 | 10

DreamWorks болон Universal Studio, Scott Free Production, Red Wagon Entertainment нарын хамтын бүтээл болох " Gladiator " киног дуу, дүрсний өндөр чанартайгаар хүргэж байгаадаа таатай байна. Энэхүү киног мэдэхгүй, үзээгүй хүн бараг ховор байлгүй дээ. " Gladiator " кино нь оскарын 5 шагналт, бусад кино наадмуудаас нийтдээ 45 ялалт байгуулсан дэлхийн шилдэг кино яахийн аргагүй мөн юм. Дэлгэрнгүй орж screenshot, official trailer - ийг нь үзээрэй. Гого шэйр дээр татахаар тавьсан байгаа.

Кинонд: Ромын хаан насан эцэслэх бөгөөд өөрийн бүх эрх мэдлийг цэргийн жанжин Максимуст шилжүүлэхийг хүсдэг. Гэвч түүний хүү нь энэ бүгдийг эсэргүүцэн өөрөө хаан ширээнд суухын тулд Максимусыг үгүй хийхээр төлөвлөдөг. Тэрээр Максимусын гэр бүлийг устгах боловч Максимус энэ бүгдээс амь мултарч өшөөгөө авахаар эргэн ирнэ. Үргэлжлэлийг киноноосоо...

10 Things I Hate About You - BRRip 1999

English | 1h 37min | BRRip | mkv | 1280x720 | 455mb
Найруулагч: Gil Junger
Продюсер: Andrew Lazar
Зохиолыг бичсэн: Kristen Smith, Karen McCullah Lutz
Дүрүүдэд: Julia Stiles, Heath Ledger, Joseph Gordon Levitt, Larisa Oleynik
Хөгжмийн зохиолч: Richard Gibbs
Зураглаач: Mark Irwin
Албан ёсны нээлт: 1999 оны 3 сарын 31
Жанр: Инээдэм | Романтик
Төсөв: $16 сая
Нийт ашиг: $53,478,166
IMDb: 6.9 | 10

Touchstone Pictures - ийн бүтээл болох " 10 Things I Hate About You " хэмээх инээдмийн, романтик жанрын киног нэгэн хэрэглэгчийнхээ хүсэлтээр дуу, дүрсний өндөр чанартайгаар оруулж байгаадаа таатай байна. Өчигдөр шөнө л татаж аваад шууд нийтлэж байгаа болохоор үзэж амжаагүй. Яг ямархуу кино гэдгийг нь сайн мэдэхгүй л байна. Ямартай ч алдарт зохиолч Шекспирийн " The Taming of the Shrew " зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм байна лээ. За тэгээд дэлгэрэнгүй орж screenshot, official trailer - ийг нь үзээрэй. Хэмжээний хувьд бага боловч бичлэгийн чанарын хувьд маш сайн. Гого шэйр дээр татахаар тавьсан байгаа.

Кинонд: Камерон Жамес, Падуя Стадиум ахлах сургуульд шинээр элсэн орно. Удалгүй Камерон, үзэсгэлэнтэй хөөрхөн Бианкаг анзаарч хардаг. Майкл Камеронд, Бианка бол хэтэрхий их зантай охин болохыг сэрэмжлүүлэн хэлэх болно. Ингээд цаашид кино хэрхэн үргэлжлэхийг татаж аваад үзээрэй. 
 

Saturday, April 2, 2011

Harry Potter and Deathly Hallows Part 1 - BRRip 2010


English | 2h 26min | BRRip | mkv | 1280x536 | 998mb
Найруулагч: David Yates
Продюсер: David Barron, David Heyman
Зохиолыг бичсэн: Steve Kloves (screenplay), J.K.Rowling (base)
Дүрүүдэд: Daniel Radcliffe, Rupert Grint, Emma Watson, Ralph Fiennes
Хөгжмийн зохиолч: John Williams, Conrad Pope, Alexandre Desplat
Албан ёсны нээлт: 2010 оны 11 сарын 19
Жанр:Уран зөгнөлт | Адал явдалт | Драм
Төсөв: $250 сая
Нийт ашиг: $952,163,279
IMDb: 7.8 | 10

Warner Bros. Pictures болон Heyday Films - ийн хамтын бүтээл болох " Harry Potter and Deathly Hallows Part 1 " киног дуу, дүрсний өндөр чанартайгаар орууж байгаадаа таатай байна. Миний өнмөх блог контентын алдаа заагаад орж болохгүй байсан тул шинэ блог нээхээс өөр аргагүй болсон юм. Ингээд эхнийхээ киногоор алдарт зохиолч Ж.К.Роулингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн " Харри Потер " цуврал киноны хамгийн сүүлчийн анги болох " Harry Potter and Deathly Hallows " хэмээх хоёр хэсэг бүхий киног оруулж байгаа юм. Энэхүү киноны хоёрдугаар хэсэг нь энэ зуны 7 сарын 15-нд нээлтээ хийнэ. Дэлгэрэнгүй орж screenshot болон official trailer - ийг үзээрэй. Мөн Гого шэйр дээр татахаар тавьсан байгаа болно.

Кинонд: Киноны гол баатар болох Харри өөрийн үнэнч нөхдийн хамт цаг хугацаатай уралдан Крестражуудыг устгахаар зорих ба тэмцэлдэх явцдаа нэгэн үхлийн ид шидийн ертөнцөд оршин тогтнож байгаа хамгийн хүчирхэг гурван зүйлийг нээн илрүүлэх болно. Үргэлжлэлийг татаж аваад үзээрэй.